33 их наяд-Оюу толгой…

АТГ-ын дарга Х.Энхжаргал огцрох торгон агшиндаа “Би хоёр жил арван сар АТГ-д ажиллав. Авилгалын индекс 72-103 болж өссөн. Энэ нь гаднаас авсан бондын мөнгийг үрчихээд өршөөсөн явдал байгаа. 2015 онд өршөөлийн хуулиар 33 их наяд төгрөгийн өрийг өршөөсөн.

Хууль бусаар олсон тайлагнаагүй 33 их наяд төгрөгөө өршөөсөн гэсэн үг. Энэ нь олон улсад манай улсын нэр хүндийг хараар будаж, авлигын индекс ухрахад хүргэсэн гэв.

Биднийг ажил хийхэд онц ноцтой саад учруулсан зүйл бол ийнхүү 33 их наяд төгрөгийн асуудал бөгөөд түүнийгээ өршөөлийн хуульд оруулаад зогсохгүй улмаар улсын онц нууцад оруулсан учраас бид нэвтэрч шалгаж чадаагүй. Эл асуудалд мөрдөн байцаалт гүйцэтгэх ажил явуулж болохгүй хэмээн мэдэгдэхэд мөн л УИХ-ын гишүүд мэл гайхан цэл хөхөрч анх удаа сонсож байна хэмээн уулга алдацгаав. 68 онц ноцтой хэрэг шалгаж байсан түүнийгээ шинэ поркурорт хүлээлгэж өгөхдөө учрыг нь хэлнэ гэв. Энэ тухай УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд 33 их наяд төгрөгийн асуудлыг өршөөсөн гэж байна. Үүний хичнээн нь эд хөрөнгийн асуудал байна вэ? Оюутолгойн шалгалт ямар шатандаа явж байгаа вэ? Дууссан гэсэн үг үү? гэсэн асуултанд “Оюутолгой шалгалт 90 орчим хувьтай байгаа. Хамтад нь маш нууц материал танилцуулсан. 33 их наяд төгрөгийн асуудал нууцлалтай учраас Татварын ерөнхий газраас цөөн хүрээнд шаардлагатай тоонуудыг л бидэнд өгсөн” гэв. Нэмж асуухад Татварын ерөнхий газраас асуу гэл ээ.

Х.Энхжаргалын яриагаар бол мундаг юм хийж байсан хүнийг, нэн ялангуяа Оюутолгойн асуудалд онцгой анхаарч хүч тавин шалгаж байх үед нь хугацааг нь дуусгалгүй огцруулж байгаа нь хэний шахалт шаардлага захиалга вэ. Нөгөө С.Баяр С.Баярцогт Ч.Сайханбилэг гээд Оюутолгой Дубайн нөхдүүд өршөөгдөх үү.

Дубайн гэрээн гол гэмт хэрэгтэн Бямбасайхан сая Ерөнхийлөгч Баттулгатай цуг Хятадад тууж явах юм. Х.Энхжаргалын хэлсэнээр яг үр дүн нь гарахын даваан дээр огцруулж байна гэсэн сэтгэгдэл төрж байна. 33 их наядыг өршөөсөн нууцалсан хуулийг хэн гаргасан бэ? 33 их наядаар улс эх оронд тустай аугаа их зүйлийг хийж болох байсан билээ.

Саяхан өдөр тутмын нэг сонинд 33 их наядын асуудал хэлэлцсэн УИХ-ын протокол хэвлэгдэв. 2015 оны долдугаар сарын 3-нд тэр үеийн Засгийн газрын ХЭГДарга С.Баярцогт яаралтай оруулж наймдугаар 5-нд УИХ-ын ээлжит бус чуулганаар яаралтай батлуулж улсын авсан талаар тун дэлгэрэнгүй өгүүлэв. Энэ асуудал олны анхаарал татаж  байгаагаас гадна олон улсаас анхааруулга авсан гэж мэдэгдэж байна

Эх сурвалж: “Хөх толбо” сонин

Хариулт үлдээх

Your email address will not be published.