Хуулийн нэвтэрхий толь Ц.Нямдорж сайд хаана байна?

Шударга үнэний дуу хоолой, хуулийн нэвтэрхий толь гэгддэг ХЗДХ яамын сайд Ц.Нямдорж ойрд ямар нам жим байна аа? МХЕГ-н дарга нарын авилга авсан нь тодорхой болсон, ял авах нь тодорхой болсон хэрэг шүүхийн шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй боллоо, энэ чинь юу болж байна аа? Албан ёсоор төрийн албан хаагчид авилга авч болноо гээд хуулиндаа тусгачихвал бараг шулуун юм биш үү? ХЗДХ-ийн дэд сайд асан Б.ЭНХБАЯР NTV телевизийн ярилцлагад орохдоо хөөн хэлэлцэх хугацааг хэн, ямар зорилготой, яаж баталсан бэ гэдгийг тодорхой тайлбарлав. Хэрэв үнэн бол ард түмний итгэл өгсөн эрхэм улс төрчид улаан цагаандаа гарч, гэмт нэгнийг өмгөөлж хууль баталдаг болсон ой гутмаар зүйлс хийдэг болжээ. Хууль зүйн байнгын хорооны хэлэлцүүлэг болон УИХ хурал дээр энэ хөөн хэлэлцэх асуудлыг засах талаар яагаад та дугарсангүй вэ? Бусад гишүүд хуулийн тухай дутуу мэдээлэлтэй олж хараагүй байг гэхэд та? Харин ч таны илүү хараад байдаг Баасанхүү гишүүн энэ асуудал дээр дуугарсан байна билээ:

Та чинь Монголын хуулийн нэвтэрхий толь биш билүү? Энийг мэдсэн ч мэдээгүй өнгөрсөн юм биш биз? Яагаад ард олны эрх ашиг хөндөгдсөн, авилга албан тушаалын гэмт хэрэг ял завших боломж бүрдчихээд байхад ХЗДХ яамны сайд дуугарахгүй байна вэ? Та сул гишүүн байхдаа их яриа өгч, байр сууриа илэрхийлж , тогтмол хэвлэлд ярилцлага өгдөг байсан, Сайд болонгуутаа таны хариуцсан салбарын асуудалд дуугархаа больдог нь ямар учиртай вэ? Ард түмэн тэнэг биш шүү гэж таны үгээр дуусгая даа.

З.Үнэн

Хариулт үлдээх

Your email address will not be published.