Ж.Дамдинцэрэнтэй холбогдолтой шаардлагыг НИТХ-ын Тэргүүлэгчдэд хүргүүлжээ

58704206_2185310604867554_6264400592253222912_n

Нийслэлийн соёл, урлагийн газрын зарим харьяа байгууллагуудын дарга нар түр хороо байгуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шаардах бичиг хүргүүлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл өнөөдөр тус түр хорооноос Ж.Дамдинцэрэнд хариуцлага тооцуулах тухай Хотын даргад хүргүүлсэн шаардлагаа хэлэлцэн шийдвэрлүүлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдэд ханджээ.

Хотын даргад хүргүүлсэн шаардах бичигт Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнгийн авлигын эсрэг хуулийг зөрчиж хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсан, ажлын байрандаа ажилтнаа зодож танхайрсан зэрэг хэрэг зөрчлүүдийг тодорхой үндэслэл, баримтад тулгуурлан хүргүүлж, хариуцлага тооцож шийдвэрлэж өгөхийг тусгажээ.

Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдэд хүргүүлсэн хүсэлтийн хариуг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тодорхой хариуг түр хороонд ирүүлэхийг хүсчээ.

11111 222222 3333 4444

Хариулт үлдээх

Your email address will not be published.