“Монгол цэргийн жавхаа” уралдаан эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ-тай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн уралдаанд нийт 31 цэргийн анги байгууллага оролцож байгаа юм.

Уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалт өнөөдөр эхэлж, энэ сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Тус уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэж, эхний гуравт шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгоно.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа, ”Монгол цэргийн жавхаа – 2016’’ үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархалын өдрийг ирэх сарын 28-ны өдөр Чингис хааны талбайд зохион байгуулна гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.