Гадаад өрийн талаар мэдээлэл хийнэ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганд Монгол Улсын гадаад өрийн талаар мэдээлэл хийхээр болсон байна.

Сүүлийн үед Монгол Улсын гадаад өр хүлцэх хэмжээнээс хэт давж, үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөхүйц болсон хэмээн сөрөг хүчнийхэн байнга шүүмжилж байгаа. Өрийн зохист харьцаа чухам ямар түвшинд байгааг УИХ-ын гишүүд болон олон нийт бодитоор мэдэх шаардлага бий.

Тэгвэл Ерөнхий сайд ирэх долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулахаар бэлтгэсэн мэдээлэлдээ “Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдэл 2015 оны эцэст 14,314.9 тэрбум, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл 12,123.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.3 тэнцэж байгаа. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн тухай тусгай шаардлагыг бүрэн хангаж байна” гэжээ.

or

УИХ-д танилцуулах Ерөнхий сайдын мэдээллээс.

Түүнчлэн, Засгийн газрын гадаад зээл, дотоод гадаад үнэт цаас, өрийн баталгаа, татварын урьдчилгаа төлбөр, төсвөөс эргэн төлөх концесс, векселийн талаар хамгийн сүүлийн үеийн дэлгэрэнгүй задаргаа мэдээлэл өгөхөөр бэлтгэжээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.