11 дүгээр сургуулийнхан шинэ байрандаа орохоор боллоо

Гурван жилийн өмнө хуучин сургуулийнх нь ашиглалтын хугацаа дууссан шалтгаанаар өөр сургуульд хичээллэж байсан 11 дүгээр сургуулийн багш, сурагчид өнөөдөр шинэ байрандаа орохоор боллоо.

Нийслэлийн хэмжээнд барилгын чанар, аюулгүй байдал нь муудсан сургууль, цэцэрлэгийн 27 барилгыг ашиглалтаас хасч, нураах шийдвэрийг 2012 онд НМХГ-аас гаргасан. Энэ жагсаалтад 11 дүгээр сургуулийн байр багтаж, 2013 онд хуучин барилгыг нь нураасан юм. Өнгөрсөн хугацаанд хичээлийн шинэ байр барих ажлыг гүйцэтгэж, өнөөдөр албан ёсоор ашиглалтад орж байна.

Сүхбаатар дүүрэг дэх Физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль нь 600 гаруй сурагчтай, нийслэлийн шилдэг 10 сургуулийн нэг юм. Тус сургуулийнхан хичээлийн шинэ байрыг нь барих хугацаанд ойролцоох 31 дүгээр сургуулийн хичээлийн байрыг хуваан хичээллэж байсан. Одоо стандартын шаардлага бүрэн хангасан хичээлийн шинэ байртай болсноор хүүхдүүд сурч боловсрох таатай орчин бүрдэж байна гэж БСШУ-ны яамны Хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Лодойсамбуу хэллээ.

 

13001117_1289516471075975_8324055295928003746_n

11 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байр.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.