Өнөөдрөөс орон нутагт интернэтийн хурдыг нэмнэ

Засгийн газраас өгсөн үүргийн дагуу орон нутагт хэрэглэж буй интернэтийн хурдыг нэмэгдүүлэх,  үйлчилгээний үнийг бууруулах ажлыг холбогдох агентлагууд шат дараатай зохион байгуулж байгаа.  Энэ ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн хөдөө орон нутагт интернетийн хурд нийслэлийнхтэй адил түвшинд хүртэл буурах юм.

Тодруулбал, өмнө нь 1Мbps интернэтийг иргэд 55 мянга, байгууллага 75 мянган төгрөгөөр ашиглаж байсан бол одоо үйлчилгээний үнийг 4-5 бууруулах юм байна. Мөн тэр хэмжээгээр интернэтийн хурд нь нэмэгдэнэ гэж “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Батмагнай хэллээ.

Өнгөрсөн сард орон нутагт интернетийн хурдыг 3.4 дахин нэмж, үнийг нь бууруулж байсан. Ийнхүү хот, хөдөөд интернэтийн хурд, үнийн зөрүү арилснаар иргэд цахим хэлбэрээр төрийн үйлчилгээ авах, мэдээллийн хүртээмж нэмэгдэх боломж бүрдэж байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.