Улсын төсвөөр барьсан усан спортын төвийг нээлээ

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд “Хан-Уул” Усан спорт сургалтын төв шинээр барьж өнөөдөр ашиглалтад орууллаа. Энэ төв нь Хан-Уул дүүргийн иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдраа хөгжүүлэх боломж бүрдүүлсэн бөгөөд барилгын ажлыг төсвөөс санхүүжүүлж, “Азийн-Эрин” ХХК гүйцэтгэсэн байна.

Энэ байгууллага нь эхний ээлжинд 18 хүний орон тоотой ажиллаж байгаа бөгөөд усан бассейн, фитнесс, саун гэсэн гурван төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Усан бассейн нь гурван зам бүхий 7х25 метр талбайтай, 1.7-2 метр гүнтэй, цагт 16-18 хүн зэрэг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд зохих стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан. Бассейны усыг 24 цагаар озон болон хлороор ариутгадаг байна.

Фитнесс клуб  нь стандартын шаардлага хангасан орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон, цагт 8-10 хүнд үйлчлэх хүчин чадалтай.

Саун нь үйлчлүүлэгчдийн тав тухыг хангах душ болон амралтын өрөөтэй, цагт 1-4 хүн хүлээн авах боломжтой гэж Хан-Уул дүүргийн Хэвлэлийн албанаас мэдээллээ.

p1afqft12vtao1s7r74t26p1k6p3

Хариулт үлдээх

Your email address will not be published.