Бидний тухай

Эрхэм таны амгаланг айлтгая. Олон түмний ҮНЭНИЙГ МЭДЭХ эрхийг дээдэлж, зөвхөн ҮНЭНД үйлчлэх сэтгүүл зүйн үүргээ биелүүлэх зорилгоор бид “МЭДЭЭЛЭЛ, МЭДЛЭГ НЭМНЭ” уриатай www.newsmongolia.mn сайтад тавтай морил.

Уншигч, хэрэглэгч та бүхэндээ сэтгүүл зүйн бүхий л төрөл жанраар мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэхдээ Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим, Монгол Улсад мөрдөж буй хууль эрх зүйг чанд мөрдөж ажиллана. Түүнчлэн хариуцлагатай, ёс зүйтэй Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үлгэр жишээ болж, реклам сурталчилгаа, нөлөөллийн агуулга бүхий контентийг сэтгүүл зүйн бүтээлээсээ тодорхой зааглан нийтэлж, хувь хүн, байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллаж байна.

Бид сэтгүүл зүйн салбарт мэргэжлийн чанар чансаа нэмж, салбарынхаа болон нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, бусдыг манлайлан ажиллахыг ямагт хичээх болно.

Манай сайтыг шимтэн уншиж, байнгын хэрэглэгч, хамтрагч болохоор шийдсэн танд талархал илэрхийлье.